Борнуур сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Борнуур
сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан юндэнгийн хошуунд
харъяалагдах бөгөөд 1938 онд Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага
хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй.
Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багийн нийт 1387 өрхөд 4825 хүн
амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн
хэмжээгээр 21-д ордог.
Төв
аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105 км, аймгийн төвөөс 155 км
зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань,
Баянцогт, Жаргалант, Сэлэнгийн аймгийн Баянгол, Мандал сумдтай тус тус хиллэдэг. Далайн
төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын
уулсын мужид, геоморфологийн хувьд Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар
хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүс, мал аж ахуй
болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.