Баянчандмань сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн
Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн
гүний хошуу. Чандмань, Замт, Эрдэнэ гэсэн 3 багийн нийт 1131
өрхөд 3603 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д,
газар нутгийн хэмжээгээр 26-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын
нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм.
Төв
аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 72 км, аймгийн төвөөс 110
км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Борнуур,
Баянцогт сумтай хиллэдэг.
Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн
захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн
Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь
уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд
тохиромжтой.