Жаргалант нь Төв аймгийн сум юм. Засаг захиргааны
анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай
нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн
зонхилсон ойн сан бүхий газартай.
Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш
950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр
хосолсон байгалийн бүтэцтэй. Нийслэл Улаанбаатар хотоос 135 км
зайтай оршдог. Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар
вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын
зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.