11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - БАЯНЦАГААН СУМ

Баянцагаан сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1924 оны хавар элэгний хөх ус гэдэг газар Авхаа уулын отог, Баян цагаан уулын отор хоёрыг нийлүүлэн сумын анхны даргаар Сэрээтэр зайранг сонгон Баянцагаан сум анх байгуулагдсан түүхтэй.Өлзийт, Баян-Айраг, Гурван-Түрүү, Алтат, Зогсоол гэсэн 5 багтай 578 өрхтэй нийт 1719 хүн амтай. Хүн амын тоогоор Төв аймагтаа 23-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ сум юм.

Төв аймгийн өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 158  км, Аймгийн төвөөс 113 км зайд байрладаг. Сум нь баруун хойд талаараа  Төв аймгийн Баян-Өнжүүл, хойд талаараа Сэргэлэн, Зүүн хойд талаараа Баян, урд баруун талаараа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн сумуудтай хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн. Баянцагаан сум нь газар зүйн байрлалын хувьд Монголын дорнод талын их мужийн ухаа гүвээт талын дэд мужид оршдог.Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь ухаа гүвээт тал зонхилсон тал хээрийн тачир өвс ургамалтай, дэрс бут үргэлжилсэн, таана хүмүүл, агь, ганга зэрэг амтлаг өвс ургамлаар баялаг, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0