ТӨВ - БАЯНХАНГАЙ СУМ

Баянхангай сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянхангай сум нь 1977 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Богд хааны отогт харъяалагдаж байсан Зоригт вангийн хошуу юм.Найрамдал, Хөшөөт  гэсэн 2 багийн  нийт  471 өрхөд 1404 хүн амьдардаг.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105  км, Төв аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Лүн  сумдтай хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1100-1200 м өргөгдсөн. Тус сум нь зүүн уртрагын 105, хойд өргөргийн 48 градуст оршдог. Хойноосоо урагшаа хүртэл 62 км, баруунаасаа зүүн тийш 42 км зайтай. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0