ТӨВ - БАЯН СУМ

Баян сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь анх 1924 онд Түшээт хан аймгийн Богдхаан уулын хошуу Авдарбаян сум, Зогсоол, Жаргалант уулын хошуунд байгуулагдсан. 1956 онд төмөр замын Мааньт өртөөн дээр төвлөрсөн байна.Цант, Өгөөмөр, Цавчир гэсэн 3 багтай, 290,5 мянган га газар нутагтай, одоогийн байдлаар 650 өрх 2024 хүн амтай,  75361 толгой малтай байна.

Төв аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 100  км, Аймгийн төвөөс 85 км зайд байрладаг.Улаанбаатар хотын Багахангай дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан сумд, урд талаараа Говьсүмбэр аймагтай хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1250 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Дундад халхын болон дорнод Монголын талархаг хээрийн мужийн тэгш өндөрлөгийн тойрог, Хэрлэн голын өмнөд баруун урд талын нам уулсын тойргуудад тус тус хуваагдан оршино.  Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь дундаж ба нам уулс, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газар, тэдгээрийн хоорондох нугархаг нам хотсуудаар тодорхойлогдоно. Тал хээрийн бүст орших учир хөрсний үржил шим харьцангуй муу, чийг бага учир газар тариалан, хадлангийн аж ахуй эрхлэх боломж хязгаарлагдмал.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0