ТӨВ - БАТСҮМБЭР СУМ

Батсүмбэр сум нь Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Төв аймгийн ууган сумдын нэг юм. 1926 онд байгуулагдсаж өдгөө Мандал, Цогт-Өндөр, Сөгнөгөр-Баянгол, Үдлэг гэсэн  4 багийн  нийт  1949 өрхөд 6789 хүн амьдарч байна.  

Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 2-д  газар нутгийн хэмжээгээр 13-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 2,500 км квадрат.

Далайн түвшинээс дээш 1100-2500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны баруун захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хараа голын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, ой модоор бүрхэгдсэн эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0