СҮХБААТАР - ХАЛЗАН СУМ

Халзан нь Сүхбаатар аймгийн сум юм. Тус суманд  Халзан шанд, Сахиул, Сайн шанд, Хатавч гэсэн нийт 4 багийн 460 өрхийн 1596 хүн амьдарч байна.

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овооДэмбэрэлШовдолБаян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино.

Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг. Мөн хазаар өвс хялгана, агь, голлосон хээр тал эзлэх бөгөөд мөн таана хөмөл, дэрс, бударгана, зэрлэг сонгино, хайлаас, тэмээн хөх, чихэр өвс ургадаг.Ашигт малтмал нь бага судлагдсан боловч гянт, болд, зэс молибден, төмрийн хүдрийн илэрцүүд байдаг. Сумын нутаг бүхэлдээ хээрийн бүсэд багтдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0