БАГАНУУР ДҮҮРЭГ

Анх 1975 онд Нүүрэнтэйн нүүрсний их ордыг нээхэд Монгол, Зөвлөлтийн Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу ашиглах ажил эхэлж, 1978 оны 2-р сард Багануурын их уурхайг ашиглаж эхэлснээр мөн оны 9-р сард Багануурын хороо захиргаа байгуулжээ.


2011 оны байдлаар Багнуур дүүрэг нь 6598 өрхийн 26905 хүн амтай, тэмээ 62, адуу 5786, үхэр 7144, хонь 43399, ямаа 31567 бүгд 87958 толгой малтай болоод байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 хороотой.

Монгол улсын төв болон зүүн бүсийг холбосон авто зам дайран өнгөрдөг, олон улсын төмөр замын сүлжээнд холбогдсон. Мөн Монгол улсын зүүн хэсгийг холбосон эрчим хүчний сүлжээний хуваарилах төвтэй. Эрдэс баялаг дагасан ажлын байр, хөдөлмөрлөх хүчний нөөцтэй. Холбоо мэдээллийн сүүлийн технологи бүрэн нэвтэрсэн.

Багануур дүүрэг нь монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн тйш Хэрлэн голын сав далайн түвшнээс 1276-1333 метр өргөгдсөн, 62,2 мянган га нутаг эзэлж оршдог нийслэлийн алслагдсан дүүргийн нэг юм. Жилийн дундаж температур нь 2.5-4.5 цельсийн градус, жилдээ 250-260 мм хур тунадас унадаг зөөлөвтөр цайвар хөрстэй.

Эрдэс баялгийн нөөцийн хувьд: Нүүрсний 8 ордны илэрц, Цагаан тугалгын 10 ордны илэрц, Алтны 7 ордны илэрц, Кварцын 10 орлны илэрц, Хайлуур, Жонш, Болор зэрэг байдаг. Хамгийн том орд бол Багануур ХК 1978 онд анх байгуулагдсан. 599 сая тонн буюу 150 жилийн нөөцтэй. Жилд 4,0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0