Уулбаян нь Сүхбаатар аймгийн сум юм.
Тус сум нь
1924 онд Уулбаянмөнх уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, 1931 оноос
Уулбаянмөнх сум болж Хэнтий аймгийн харьяанд орсон.
1942 онд Сүхбаатар аймаг
байгуулагдах үед Хэнтий аймгаас салж, тус аймгийн харъяанд орж Уулбаян сум гэж
нэрлэгдэх болсон. Уулбаян
сум нь 494515 га нутаг дэвсгэртэй бөгөөд Баян, Жаргалант, Тэгш, Жавхлант,
Дэлгэр гэсэн 5 багийн 793
өрх, 2780 хүн ам амьдарч байна.
Далайн түвшнгээс дээш 1120 м
өргөгдсөн. Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд хамрагддаг намхан гүвээ толгод
зонхилсон. Чулуурхаг, бударгана, хужир, мараа бүхий уулын хүрэн хөрсний хэв
шинж тархсан. Бэлчээрийн ургамалд хазаар өвс, хялгана, таана хөмүүл
зонхилдог. Ашигт малтмалын талаар: Нутгийн хөрсөнд поли металл, жонш, төмрийн
хүдэр, уран нүүрс зэрэг эрдэс баялагийн илэрцтэй.