Түвшинширээ нь Сүхбаатар аймгийн сум юм. 1720-иод
онд Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуу, 1921 оноос Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэлийн, 1923 оноос Өлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын
аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, дарьгангын баруун
гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан
байна.
432,7
мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гүвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус
суманд Ширээт, Өлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Үнэгт, Оорцог, Зараа,
Суман, Цант, Төрөнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай. Их
бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхитой. Замт,
Өргөө тойром, Сангийн далай, Хөвөнт, Шүүт гэсэн нуур цөөрөм, Билгэх, Тоглох,
Өгөөмөр гээд говь цайдам бүхий нутагтай.
Түвшинширээ
сумын төв нь Сэргэлэн. Аймгийн төвөөс 136 км, Улаанбаатараас 478 км, Өндөрхаанаас 175 км, Сайншандаас 210 км хол зайтай.