СҮХБААТАР - СҮХБААТАР СУМ

Сүхбаатар нь Сүхбаатар аймгийн сум юм. 1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж "Суварган говь" гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна.

1964 онд Сүхбаатар сум, Дарханхаан сумд нийлж Сүхбаатар сумаараа нэрлэгдэх болсон. Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1978 онд гарч Д. Сүхбаатарын хөшөө, музей, соёлын төв, сургуульцэцэрлэгяслизочид буудалэмнэлэгдэлгүүр, ахуй үйлчилгээний төвийн барилга барьж орчин үеийн тохилог суурин бий болсон юм.

1922 оны намар их жанжин. Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх (сумын төвөөс баруун тийш 8 Д км) гэдэг газарт хичээнгүйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембүү тавьж барихад, Д.Сүхбаатар Ёсыг хүндэтгэн хадгий чинь авьяа гээд: Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья гэж ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм. Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн үндэс суурь гэж үздэг.

Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт:  Улаанбаатар хотоос 610 км,  Дорнод аймгаас 170 км,  Аймгийн төвөөс 54 км зайд байрладаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумд, Дорнод аймгийн, Хөлөнбуйр, Булган, Матад сумдтай хиллэдэг. Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялганаерхөгхиагагь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай ТалбулагДүнгэнэдгийн рашаанХайлст хананХаахлайн цэвэр цэнгэг ус, ЗүүнБаруун баян голГүнбулагЯргайтНаранбулагТугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит, Төмөртэй, Арын нуурАлтатын нуруу зэрэг нүүрсцайрөнгөт металлын орд баялагтай. Нутгийн сүсэг бишрэлт ДарханханХундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн түвшнээс дээш 1224-1317 метр өргөгдсөн. Сумын төв нь Хайлааст хол оршино. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0