Онгон нь Сүхбаатар аймгийн сум юм. Жаахан шарга уртын
дууны нутаг тус сумын төв нь Хавирга. 3.8 мянган хүн ам, 153.8
мянган толгой малтай. 1925 онд Дарьгангын хошууг 4 хэлтэс 18 сумтайгаар шинэчлэн зохион байгуулахад
Эрдэнэ-Өлзийт, Ганжуур булаг, Бадрах гэсэн сумд байгуулагджээ. 1931 онд Бадрах,
Ганжуур булаг сумд нэгдэж Элстэй сум болж, 1933 онд Элстэй, Хонгор сум нэгдэж
Онгон сум гэж нэрлэгдэх болжээ.
595.3 мянган га газар
нутагтай. БНХАУ-тай 63 км газраар
хиллэдэг. Нам уулс, цав толгод бүхий тэгш тал гадаргатай. Нутгийн төв
хэсгээр Онгон элсний манхан толгод бий. Будрын
хад, Шартын хад, Адуун
чулуу зэрэг тэгш талаас урган сүндэрлэсэн асга
хад, хадан цохио элбэг тохиолдоно. Хөрөгт, Шивээт, Шартын хад, Таван толгойн
хүн чулуу, Онгон элсний Хүннүгийн булш зэрэг хөшөө дурсгалтай. Улаанбаатараас 650 км, Баруун-Уртаас 170 км хол зайтай. Хилийн цэргийн хороо байрладаг.