Баяндэлгэр сум нь Сүхбаатар аймгийн харьяат сум юм. Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй,
говийн бүст багтдаг, 1000-1200 метр өндөр ухаа, гүвээ, өндөрлөг гадаргатай.
Орлой гурван зээрд, Онгон таван
булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг
гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой,
Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шастирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элсманхан олонтой нутаг. Сумын төв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм.
Баяндэлгэр сум нь улаан ямаагаар Монголд мөн дэлхийд алдартай сум юм.
Одоо хөгжлийн жинхэнэ эрин үед явж байгаа алдарт хүмүүсийн өлгий нутаг юм.