11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯН-ӨЛГИЙ - АЛТАЙ СУМ

Алтай нь Баян-Өлгий аймгийн сум юм. Тус сум нь нийт 3,163.56 км квадрат газар нутаг, 3,659 (2012) хүн амтай байна. Баян-Өлгий аймгийн Алтай сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 2-р сарын 12-ны өдрийн 129-р зарлигаар Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж анх байгуулагдсан. Хуучинаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харъяалагдаж байсан. Алтай сум Хар-Нуур, Бардам, Улаанхад, Шар говь, Чихэртэй гэсэн 5 багийн нийт 1034 өрх 3644 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгэр Баян-Өлгий аймгийн 13 сумаас 6-д ордог. Хүн амын дийлэнх хувийг Казак үндэстэн эзлэх ба мөн Урианхай ястан цөөнх хэсгийг бүрдүүлэх нь ихэвчлэн Улаанхад, Борбургас багуудад оршин суудаг.

Зургийн тодорхойлолт алга байна.

Баян-Өлгий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1870 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Толбо, Дэлүүн сумдтай, мөн БНХАУ-тай хиллэдэг.

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2148-3752 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Ховд, Ирчис мөрний сав газрын хагалбарт, өндөр уулын бүс нутагт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 2 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын олон цүнхэг, түүнээс эх авсан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ихтэй, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хамгийн өндөр цэг нь Цагаан уул д.т.д 3752м өндөртэй. Чихэртэй, Хар нуур, Жалангаш нуур, зэрэг томоохон нууруудтай. Гол горхиос Сагсай, Харбут, Чихэртэй, гэх мэт голуудаас гадна Нүцгэнтийн зуслангийн рашаан, Хула Шохы зэрэг эмчилгээнд ач тустай том жижиг рашаанууд их бий.

ТОО
0
0
0