БУЛГАН - СЭЛЭНГЭ СУМ

Сэлэнгэ нь Булган аймгийн сум юм. Социализмын үед Ингэттолгой сангийн аж ахуй тус суманд ажиллаж байв. Манай сум нь Булган аймгийн Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 03-р сарын 02-ны өдрийн 07 тоот тогтоолоор сум байгуулахаар өргөн мэдүүлж, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт хийхэд тэр үеийн Цонхлон сумын 3, 4-р баг, Сэлэнгэбүрэн сумын 2, 3, 4-р багуудыг харъяалуулан 482952 га нутаг дэвсгэрт 404 өрх, 1800-аад хүн ам, 30571 толгой малтайгаар байгуулагджээ. Сумын төвийг Монгол зөвлөлтийн найрамдалын нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн САА-д төвлөрүүлэн Ингэттолгой гэж нэрлэсэн байна. Энэ үеэс эхлэн Ингэттолгой сумын төвйн САА-г Сэлэнгэ суманд харъяалуулсан байна.Тус сум нь хойд талаараа ОХУ-ын Буриад улстай 180 орчим км-ээр хиллэж Баруун ба баруун хойд талаараа өөрийн аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Бугат сум урд талаараа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зүүн урд, зүүн талаараа өөрийн аймгийн Хангал, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумдтай хиллэн Хантай, Бүтээлийн нурууны ойт хээрийн бүсэд оршдог.

Зургийн тодорхойлолт алга байна.

Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрөн, Зэлтэрийн голын ай савын 100 гаруй горхи,булаг шанд урсан байдаг. Нутгийн хамгийн өндөр цэг нь Монгол орсын хил дээр байдаг далайн түвшнээс дээш 2027 метр өргөгдсөн Сарьдаг уул, хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Ингэттолгой болно.

Сэлэнгэ сум нь байгаль цаг уур, хөрс ургамлын хувьд ойт хээрийн бүсэд багтдаг. Цаг уурын хувьд өвөлдөө хүйтэн нь -25 -40 хэм, зундаа дулаан нь +25 +42 хэм, жилд орох хур тундас 290-400 мм байдаг.

Нийт нутгийн 75-78 хувийг ой мод эзлэж, хуш, хар мод, нарс, улиас зэрэг 10 гаруй модлог ургамал ерхөг согоовор, хялгана зэрэг өвслөг болон эмийн ургамал, самар, анис, нэрс, мойл, гүзээлзгэнэ зэрэг жимс элбэг, ойдоо баавгай, гахай, буга согоо, шилүүс, нохой зээх, хүдэр зэрэг ан амьтад олонтой, голдоо андотор, тул, зэвэг зэрэг 10 гаруй нэр төрлийн загас жараахайтай. Дух нарс, Талын хайлаас, Эг сэлэнгийн бэлчир, Далхвандад, Эхийн умай зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олонтой нутаг юм. Тус сумын засаг захиргааны 5 нэгжид 975 өрхийн 3362 хүн аж төрж байна. Нийт хүн амын 67.4% нь 0-35 насны залуучууд, 49.5% нь эмэгтэй, 50.5% нь эрэгтэйчүүд байна. Хөдөөгийн Тариахтай, Сэлэнгэбүрэн, Атар багууд нь Сэлэнгэ мөрний хойд талд сумын төвөөс 24-110 км зайтай оршиж хүний бага эмчийн салбар, хүүхдийн цэцэрлэг, алслагдсан Атар багт бага сургууль ажиллаж байна. Нийт хүн амын 40 гаруй хувьд төрийн үйлчилгээ үзүүлдэг хөдөөгийн эдгээр багууд төвийн эрчим хүчний системд холбогдсон, утсан харилцаатай, 6 сувгийн телевизийн антен, суурин утасны Инкомнет антен, гар утасны Скайтел, Мобиком, Юнителийн сүлжээ ашиглаж бүх багт Мобикомын сүлжээтэй байгаа нь орон нутгийн давуу боломжийг тодорхойлж байна. Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг ДУХ НАРС хэмээх уул нь түүх дурсгалтай хувьсгалын хувь заяатай нэр нь холбогддог уул билээ. Энэ талаар дурсаж дурьтгал бичсэн зүйл үгүй л байх юм. Энэ түүхийг мэдэх бараг нэг л хүн үлдээд байгаа ахмад дайчин 90 нас гарсан Дамдинжав гуай Дух нарс уулаа улсын хамгаалалтад авахуулах юмсан гэж халаглаж суух юм. Энэ уулыг нь хүмүүс хувааж аваад дуусах нь байна гэж ярьж сууна. Энэ хөгшнийг амьд сэрүүнд нь асуух мэдэх юмаа мэдээд авбал сайнсан. Дух нарс гээд ярихаар Тужийн нарс гээд яриад байдаг юм билээ. Энэ 2 уул чинь хоёр өөр газар байдаг хоёулаа хувьсгалын түүхтэй холбоотой пратизан нарын амь биеэ үл хайхран тэмцэж байсан газар. Дух нарс уулын урдуур Сэлэнгэ мөрөн урсаж байдаг түүгээр ус гаргадаг гарам байсан гэдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0