Сайхан нь Булган аймгийн сум юм.
Булган аймгийн Сайхан сум
анх 1924 оны наймдугаар сард Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошууны
харьяанд байгуулагджээ.
Ойт хээрийн бүсэд 2773 ам.км нутаг дэвсгэртэй, өмнө
талаараа Могод сум, баруун өмнө, баруун талаараа Архангай аймгийн Өлзийт,
Хайрхан сум, хойт талаараа Баян-Агт, зүүн хойт талаараа Хутаг-Өндөр сум, зүүн
талаараа Бугат, Орхон сумтай хиллэнэ.