11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БУЛГАН - ОРХОН СУМ

Орхон нь Булган аймгийн сум юм. Тус сум нь 421.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 2008 оны байдлаар 940 өрх, 3078 хүн амтай. Засаг захиргааны нэгж 5 багтай. Орхон сумын төвөөс баруун урагш 6 км зайд, хуучин Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан 10 км урт, 2.5 км өргөн талбай бий. Орхон сум нь 1959 онд байгуулагдсан. Аймгийн төвөөсөө 22 км, нийслэлээс 296 км алслагдсан, ой хээрийн бүсэд оршдог, нутгийн гуравны нэгийг навчит болон шилмүүст ой эзэлдэг.

Хөгжлийн Индекс
Тус сум нь Бүрэгхангай, Хишиг-өндөр, Могод, Сайхан, Хутаг-өндөр, Булган, Бугат, Хангал, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон туул зэрэг сумуудтай хиллэдэг. Далайн түвшингээс дээш 1650-2098 метр өргөгдсөн Халиун, Мээж, Булган зэрэг өндөр уулстай, Орхон Сээр, Бийр, Шувуут, Могой, Залуу, Зүйл зэрэг голууд, Өрөм, Хүйс зэрэг нууртай, буга, үнэг, бор гөрөөс, тарвага зэрэг ан амьтантай, тоодог, тогоруу, хун, ангир, галуу, нугас, зэрэг шувуудтай тул, цурхай, зэвэг зэрэг загасаар баян, болор, чулуун нүүрс, шохон чулуу, шороон будаг зэрэг байгалийн баялагтай.

ТОО
0
0
0