Могод нь Булган аймгийн сум юм.
1931 оны засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар байгуулагдсан , нутаг нь
1820км сумын төв нь Булган хотоос 131 км Улаанбаатар хотоос 340 км зайд оршдог.
Нутаг дэвсгэр нь уулын хар шороон хөрс бүхий дундаж өндөр уулс , уулс хоорондын
хөндий зонхиолдог. Баян ,Могод, Жаргалант , Түлээ, Дулаан хар зэрэг уултай. Их,
бага Тогоо хэмээх сөнөсөн Галт уул буй. Сумын нутгаар Орхон , Баянгол , Хульж,
Бумбат, Жаргалант, Уртын голууд урсах бөгөөд Хульж зэрэг халуун , хүйтэн
рашаантай эх газрын эрс тэс уур амьсгалтай 1-р сарын дундаж 20-с 7-р сарын
дундаж 18-с жилддунджаар 200-300 мм тунадас унадаг. Барилгын чулуу өнгөт
төмөрлөгийн хүдэр зэргийн илэрцтэй. Буга бор гөрөөс, чоно, туулай гэх мэт ан
амьтан тоодог ,хун , тогоруу, галуу зэрэг жигүүртэн шувуудтай , шинэс хуш
гачуур хусан ойтой.
Бутлаг
өвслөг ургамалтай газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. 1967 оны 1-р сард
8-н балл хүчтэй газар хөдлөлт болсноос Түлээ уулнаас Хулжийн гол хүртэл 20 км
газар хагарч гүнзгий ан цав гарсан юм. зууны үед манай нутагт оршиж байсан
Орхоны Түрэг улсын дурсгал Их асгатын 2-н чулуу нь алба татвар хураагч Алтан
тамгат цолтой түшмэлийн дурсгалд зориулж босгосон хөшөө юм. Түүнд Орхон
–Енисеин түрэг бичээс буй. 17-р зуунд Халх ойрдын байлдаан болсон Шивээт өндөр
хэмээх домогт уул тус сумын нутагт байдаг. 1691 онд Халхын Түшээт ханы хошуунд
харъялагдаж байгаад 1912 оноос Сундуй гүний 1924 оноос Богд хан уулын аймгийн
Авзага хайрхан уулын , 1931 онд Архангай аймгийн харъяанд МОГОД сум болжээ.
1938 онд Булган аймаг байгуулагдахад түүнд харъялагдах болжээ.
Барон-Унгерныг
барьж ЗХУ-д тушаасан тус хошууны ноён алдарт Сундуй гүн Монголын анхны Нисгэгч
Монгол улсын баатар Ч.Шагдарсүрэн , Хөдөлмөрийн баатар Ж.Баасан ,Ж.Дагва , Төр
нийгмийн зүтгэлтэн А.Данзан Л.Энэбиш Д.Цэдэн С.Гүндэнбал Ц.Цэнгэл Н.Содномдорж
, Ардын жүжигчин Н.Цэгмид , Х.Чойбалсангийн I зэргийн шагнал /Төрийн шагнал/
Шагдарсүрэнгийн Дашцэрэн / Монгол улсын мал зүйчдээс анх удаа энэ шагналыг 1961
онд хүртсэн./ Төрийн шагналт Ц.Чинзориг , Төрийн шагналт эрдэмтэн зохиолч
Ш.Гаадамба , Доктор Ц.Цэвээн Ш.Даариймаа нарын зэрэг алдар гавъяатан төрөн
гарчээ.