Булган
аймгийн Дашинчилэн сум нь 1934 онд байгуулагдсан, хуучнаар Үйзэн гүний хошуу
Богдын их шавийн Эрдэнэ номун хааны отогт харьяалагдаж байсан. 1924 онд шинээр
сум болон зохион байгуулагдсан. Лах, Хараат, Доргонт, Сүүж 4 багийн нийт 899
өрхөд 3140 хүн амьдардаг.
Улаанбаатар
хотоос 227 км, Аймгийн төвөөс 147 км
зайд байрладаг. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сум, өөрийн аймгийн Бүрэгхангай,
Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдтай хиллэдэг. Нийт газар
нутгийн хэмжээ 231896 га. Тус сум нь
Хараат, Лах, Доргонт, Сүүж 4 багийн нийт 899 өрх, 3140 хүн оршин сууж байна.
Үүнээс сургуулийн өмнөх насны 413, 0-18 насны 1144, ахмад 413, хөдөлмөрийн
насны 1735 хүн байна.
Тус
сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд
салбар уулсын дэд мужид хамрагдаж Орхон-Туулын сав дагуу бэсрэг уулт хээрийн
бүсэд оршдог. Далайн төвшнээс дээш
948-1601 метрт өргөгдсөн хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Хар бухын голын
хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй.
Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий,
Бүдүүний хөндий, Хар бух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг
олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино. Газар хөдлөлийн эрчим 9 балл. Сумын
нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар
тариалан эрхлэхэд тохиромжтой.