БУЛГАН - ГУРВАНБУЛАГ СУМ

Гурванбулаг гэж Монгол улсын Булган аймгийн сум байдаг. 2686 км² газар, 3,123 хүнтэй. Гурванбулаг сумын нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны хойд хэсэг, Бишрэлт гүний хошууны урд хэсэг байв. Монгол улсын 1924 оны засаг захиргааны өөрчлөлтөөр дээрх бүтэц харгалзан Богд хан уулын аймагХангай хайрхан уулын хошууАвзага хайрхан уулын хошуу болон өөрчлөгджээ.

Гурванбулаг сум төвийн замаа шинээр тавьжээ

1931 оны өөрчлөн байгуулалтаар шинээр 13 аймаг, 311 сум хуваахад Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум зохион байгуулагдаж, 1942 онд шинэ байгуулагдсан Булган аймагт шилжжээ. 1956 онд Авзага сумыг татан буулгаж ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлж өнөөгийн нутаг дэвсгэр тогтсон.

Гурванбулаг сум Булган аймгийн нутгийн баруун урд захад 2686 км² газар нутаг харьяалан оршдог.

Баруун хойд талаараа Могод, хойд талаараа Хишиг-Өндөр, зүүнээрээ Дашинчилэн, зүүн урд талаараа Рашаант, урдуураа Архангай Хашаат, баруунаараа Архангайн Өгийнуур сумтай хиллэдэг.

Улаанбаатар хотоос 270 км, Булган хотоос 150 км зайтай. Уртаашаа 80 км, сумын төв д.т.д. 1097 м өндөрт байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0