ТӨВ - АРХУСТ СУМ

Архуст сум нь Төв аймгийн сум юм. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн   1959 оны 129-р зарлигийг үндэслэн Төв аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын Гүйцэтгэх Захиргаа МАХН-ын Хорооны 1959 оны 4-р сарын 16-ны өдрийн 40/13-р тогтоол  гарч засаг захиргааны өөрчлөлт дахин хийгдэх үед Архустын  сангийн аж ахуйг  түшиглэн Архуст сумыг байгуулсан түүхтэй.

Энэ хугацаанд тус сум 1969 онд татан буугдаж  Эрдэнэ сумтай нийлсэн. 1976 оноос Архуст Хороо Захиргааг, 1981 оноос Архуст сумыг дахин байгуулж 1999 онд 40 жилийн ойгоо тэмдэглэж өнөөгг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Тус сум Монгол орны ой хээрийн бүсээс тал хээрт шилжих завсрын бүсэд оршдог. 82728 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 108 км, Аймгийн төвөөс 117км зайтай оршдог бөгөөд өөрийн аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян сумуудтай хиллэдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшингээс дээш 1400-аас дээш метрт өргөгдсөн жилд унах хур тунадасны хэмжээ 200-231 мм , зарим үед 150 мм –ээс ч бага хур тунадас унадаг.

Тус  сумын нутагт  Аргаль угалз, Чоно, Туулай,Тарвага,Зурам, Үнэг , Хярс,Дорго,Хүрэн,Мануул, Цагаан зээр, зэрэг ан амьтдаас гадна Галуу, Нугас,Хун, Тогоруу, Ангир, Идлэг шонхор,Бүргэд, Тас, Сар,Элээ зэрэг төрөл зүйлийн шувуудтай.

Ургамлын төрөл зүйлээс агь, ганга, тарваган шийр, зээргэнэ, гэшүүнэ, монгол цай, нохойн хошуу,лидэр, лууль , царван, ерхөг, согоовор , хиаг, хялгана, бутуул, мангир, шувууны хөл, дэрс зэрэг олон зүйлийн ургамал ургана.

Тус сум 1971 онд Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, 1978 оноос Улаанбаатар- Багахангай –Багануурын төмөр зам тавигдаж нутаг дэвсгэр дээгүүр 29 км үргэлжилдэг. Улаанбаатар-Багануурын засмал замаас 28км зайтай оршдог.

Засаг захиргааны хувьд  Ноёншандын  1-р баг, Нарстын 2-р баг гэсэн хоёр багийн зохион байгуулалттай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0