Алтанбулаг нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн өрнө-өмнө биед Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант гэсэн найман сумаар хүрээлэгдэн 5,668 хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог.
1936 онд Шархайн хөндийн хойд энгэр Бор өндөр уулын өвөрт Данжаалангийн жасын суурин дээр төвлөн Бор-Өндөр нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1956 оны өөрчлөн байгуулалтаар Сэргэлэн суманд нийлүүлэгдсэн ч удалгүй 1959 онд Алтанбулагийн амны Туулын дэнж дээр нүүн төвлөж Алтанбулаг нэрээр сэргээн байгуулагдав. Түүнээс хойш ахиж өөрчлөгдөөгүй.