Өмнөговь
аймгийн Хүрмэн сум нь 1923 оны 11 сард байгуулагдсан далайн
түвшнээс 2650км өндөрт байрлах Өмнөговь аймгийн орон нутгийн тахилгатай
уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар
байгуулагдсан .Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 58 км зайтай
оршдог. 12.6 кв.км нутаг дэвсгэртэй. Өөрийн аймгийн Ханхонгор, Номгон ,
Баяндалай сумдтай, өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той 105 км нутгаар хиллэдэг
сум.
Тус
сумын нутаг нь хойноос урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй
Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ
Босоо, зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван
бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт
зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх
даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний
дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх
нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс
,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг 180
гаруй төрлийн ургамал бут сөөг ургадаг . Газрын хөрсөндөө цагаан
,шар алт, нүүрс, давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг
анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг
байгалийн баялагтай.
Дархан
цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт, ёл, хойлог гэх мэт 8
төрлийн ан, 9 төрлийн шувуу 11 төрлийн мэрэгч 8 төрлийн хэвлээр явагч амьтан
амьдардаг .