Баян-Овоо сум нь Өмнөговь аймгийн сум юм. Өмнөговь аймаг нь 2008 оны байдлаар
47.200 хүн амтай 165 мянган хатгай дөрвөлжин км газар нутагтай, аймгийн төв нь
Даланзадгад сум юм.
1931 онд байгуулагдсан, нутгийн урд хэсгээр БНХАУ-тай
хиллэдэг. Баяновоо сум нь 11.300 ам км газар нутагтай, 1500 (2008он) хүн амтай,
сумын төв нь Эрдэнэцогт суурин юм. Баяновоо сумын уугуул ард иргэд нь мал аж
ахуй голлон эрхлэж амьдралаа залгуулдаг. Өмнөговь аймгийн Баяновоо сумын нутагт
нийт 750 гаруй өрх 1500 хүн ам суурьшсан Монгол орны жижиг сумуудын нэг. Хүн
амын нягтшил багатай 10 ам дөрвөлжин км талбайд 1.3 хүн ногддог. Баяновоо сумын
хамгийн өндөр цэг нь Ямаат уул (1926м), Ажийн тал, Зайрмагтайн тал, Заг Сүжийн
говь зэрэг хөндий хоолойтой. Монгол орны геоморфологийн Дорноговийн цав
толгодын мужлалтад багтадаг. Хотгор гүдгэрийн үндсэн хэв шинжээрээ цав толгодын
хэв шинжит гадаргуутай Монгол орны физик газар зүйн Говийн их муж, Дорнод
говийн муж дахь Умард говийн гүвээт талын А тойрог, Дорноговийн хотгор Б
тойрогийн зааг орчимд хамаардаг. Тус нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай
болно. Хамгийн их хүйтрэлт 1- р улиралд болох ба 1-р сарын дундаж хэм нь –
15-20°С хүрдэг. Харин 3-р улиралд хамгийн их дулаарах ба 7-р сарын дундаж хэм
нь +40 градуст хүрнэ. Хүйтний улирал жил бүрийн 10-р сарын сүүлч 11-р сарын
эхээр эхлэх ба 3-р сарын дунд үеэс дулаарна. Энэ нутагт жилд дунджаар 100 мм
тунадас унах бөгөөд ихэнх (80-90%) хэсэг нь 6-8 сард бороо хэлбэрээр унана.
Өвлийн улиралд цасан бүрхүүлийн зузаан 40 мм- ээс хэтрэхгүй. Хөрсний улирлын
хөлдөлт 2,0м хүрдэг. Ихэвчлэн баруун хойноос салхилах ба түүний хурд жилд
дунджаар 45-50м/сек болдог ба хаврын улиралд хүч нь нэмэгдэх ба баруун урдаас
салхилах нь бий бөгөөд 50-55 м/сек хүрдэг. Хаврын улиралд салхи шуурга ихтэй
байдаг.