АРХАНГАЙ - ЧУЛУУТ СУМ



Чулуут сум нь Архангай аймгийн сум юм. Нийт газар нутгын хэмжээ 3,900 км квадрат, хүн ам 4,139 байна. Тус суманд Хүрэм, Хайрхан, Халуун-Ус, Зуунмод, Өлзийт гол гэсэн 5 багтай.

Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу байж байгаад 1924 оноос Архангай аймгийн Чулуут сум нэртэй байгуулагдсан юм. Хангайн нурууны ар талд, баруун талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, урд талаараа Баянхонгор аймгийн Галуут Архангай аймгийн Ихтамир, хойд талаараа Хангай, зүүн талаараа Өндөр-Улаан сумуудтай хиллэдэг. Хангай нурууны ноён оргилуудын нэг Цогтсүмбэр хайрхан (д.т.дээш 3348 м), тус хайрхан, мөн салбар уулсаас эх авдаг тунгалаг уст Чулуут гол тус сумын нутагт бий.

Нутгийн өмнөд, төв хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар уулс болох Эг, Хүрэмт, Харлагтайн сарьдаг, Цогт сүмбэр, Жаргалант, Гичгэнэ гэх мэт өндөр уулс оршино. Төв болон хойд хэсэгт Чулуут, Хануй голын өргөн хөндийтэй. Сумын төв нь Жаргалант бөгөөд аймгийн төвөөс баруун хойш 127 км зайтай оршдог.




Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0