Өлзийт
нь Баянхонгор аймгийн сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 3853 км квадрат, хүн ам (2012) 3590 байна. Тус сум нь Бурхант, Байн ам, Ёлын ам,
Худаг урт, Бийрийн уулзвар, Улаан уул гэсэн 6 багтай.
Сумын төв нь аймгийн төвөөсөө 18.6 км зайтай.
Өлзийт сум нь 6 баг, 1012 өрхийн 3514 хүн амтай, 177.1 мянган малтай томоохон
сум юм. Суманд ИТХ, ЗДТГ, Сайн Оюут ахлах сургууль, Хүний их
эмчийн салбар, СӨБ-ын “Ирээдүй” цэцэрлэг, соёлын төв, ЗЭББ ХХК, “Түйн
дэлгэрэх” хувийн мал эмнэлэг, “Өлзийт ноён оргил” хоршоо, ХААН, Хадгаламж
банкны салбар, Жаст Ойл ШТС зэрэг төр, аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаа
явуулдаг. Өлзийт сум нь Ламын гэгээний уугуул нутаг билээ.