11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - ЭРДЭНЭЦОГТ СУМ

 
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь 1923 онд байгуулагдсан. Тус сум нь Ардын хувьсгалын өмнө Халх Монголын Сайн ноён хан аймаг,  Дайчин вангийн хошуу, 1921 онд ардын засаг тогтсоноор 1923 онд Цэцэрлэг мандалын /Архангай/ аймгийн Түйн голын хошуу гэж Засаг захиргааны нэгж болон дараа нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад харьяалагдаж иржээ. Сэнжит, Ямаат, Өвгөнжаргалант, Эрхт хайрхан, Жанжин, Цагаан дэнж гэсэн Засаг захиргааны 6 багтай. 2012 оны жилийн эцсийн тооллогоор 1118 өрхөд 4204 хүн амьдарч байна.  Хүн амын тоогоор аймагтаа 2-р байранд, газар нутгийн хэмжээгээрээ  13-д, хүн амын нягтралаар 3,9 хүн/га сум юм.



Далайн түвшнгээс дээш 1700-2500 метр өргөгдсөн. Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хойд, хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46.5 градус, баруун уртрагийн 101 градуст байрладаг.  - Газар хөдлөлийн эрчим 4-5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод, хад асга бүхий Хангайн өндөр уулсын бүсэд буюу Мал аж ахуй багтах бөгөөд газар тариалан эрхлэхэд боломжтой.

Сумын хэмжээгээр 2012 оны жилийн эцэст 124714 мянган мал тоологдсоноос тэмээ 14, үхэр, 6738, адуу 28641, хонь 49943, ямаа 39378 байна. Нийт малаас цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 136  толгой мал тоологдсон нь нийт малын 0.1 хувийг эзэлж байна. 803 малчин өрх, 991 малтай өрх байдаг бөгөөд сумын нийт өрхийн 89,6 хувь нь малтай өрх байна.

ЗАМ ТЭЭВЭР


Сумын нийт газар нутаг дан шороо замаар холбогддог.

УС ХАНГАМЖ


Сумын нутагт хөлддөггүй мөнхийн харз ус 30 гаруй, ундармал устай булаг шанд 100 гаруй, хангайн нуруунаас эх авсан Түй, шаргалжуут, Үхэг, Дөрвөнжаргалант, Өртөмт,  Намын гол зэрэг 70 гаруй салаа гол  горхитой бөгөөд ай савандаа нэгтгэн Түй, Хүрэмт, Мааньтын гол нийлэн 243 км урсч Орог нуурт цутгана. - Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг ажиллаж байна.

ДУЛААН ХАНГАМЖ


Сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 7 төсвийн байгууллага, бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тус бүрдээ нам даралтын уурын зуух ажиллуулж байна.



ТОО
0
0
0