11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - БАЯНӨНДӨР СУМ

Баян-Өндөр
 нь Баянхонгор аймгийн сум юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Жононвангийн хошуу. Булган, Элгэн, Идрэн, Улаан Үзүүр гэсэн 4 багийн нийт 715 өрхөд 2516 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 22 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /655.7хүн/га/ сум юм.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 16 дугаар жарны Гахай жилийн намар буюу 1923 онд Хантайшир уулын (Говь-Алтай) аймгийн Тэгшмандал сум нэртэй байгуулагдаж, 1941 онд Баянхонгор (Бөмбөгөр) аймагт харъяалагдан орсоноос хойш 90 жилийн түүхт замналыг туулж байгаа ууган сумдын нэг юм.

ТОО
0
0
0