11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ОРХОН АЙМАГ

Орхон аймаг нь Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумтайгаар өөрчлөн байгуулагдсан. Аймгийн төв нь Эрдэнэт хот Улаанбаатар хотоос 381 километр зайтай. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт” хороо нэртэйгээр анх байгуулагдсан байна.


Хүн амын өсөлтийн хурдыг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болон хөгжиж эхэлсэн. Анх 1655 өрхийн 7.8 мянган хүн амтайгаар байгуулагдаж байжээ. Одоо 6 бичил хороололтой, дэд бүтэц хөгжсөн аж үйлдвэрийн томоохон район болжээ.


Газар нутгийн хэмжээ 844 хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 90700, малын тоо толгой 169200. Эрдэнэтийн овоог тахиж ирсэн Ламын гэгээний хийдийн үйл ажиллагааг сэргээснээс гадна 10 шахам сүм хийдэд буддын шашны үйл ажиллагаа явуулж байна.


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 1.2 сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхий хивс үйлдвэрлэх “Эрдэнэт хивс”,  “Эрдэнэт хүнс”, “Эрдмин”, “Эрдэнэт металл”, ноос ноолуур боловсруулах “Эрдэнэт ноолуур”, “Петролиум продакшн”, “Дулааны цахилгаан станц” зэрэг 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

ТОО
0
0
0