БАЯНХОНГОР - БАЯНГОВЬ СУМ

Баянговь Баянхонгор аймгийн сум юм. Сумын төв нь Орог нуураас өмнө зүгт 40 орчим км, аймгийн төв Баянхонгороос 230 км, нийслэл Улаанбаатараас 850 км зайтай. Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянлиг, Шинэжинст сумдтай, болон Өмнө-говь аймгийн Гурвантэс сумтай нутаг залгаа оршдог.

Говийг зорих жуулчид тус сумын нутагт ирэх нь олон бөгөөд сумын нутгаар нэг өдрийн аяллын маршрут бий.

Сумын төвөөс зүүн зүгт 90км зайд 750,000 жилийн тэртээ хүн амьдарч байсан Цагаан агуй хэмээх агуй бий. Мөн сумын төвөөс өмнө зүгт 18км зайд орших Цагаан Булагт хэмээх өвөрмөц тогтоцтой хүний хөл, гарын мөртэй цагаан хад бий.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0