БАЯНХОНГОР - БААЦАГААН СУМ

Баацагаан сум нь Баянхонгор аймгийн сум юм. Баацагаан нийслэл Улаанбаатар хотоос 765 км алс, Баянхонгор хотоос 127 км зайд байрладаг. Сумын төв нь Баянсайр. Сумын нутаг далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн, Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдэн оршдог. Баянсайр сууринаас хойд зүгт 18 км явхад Бөөн цагаан нуурт очно. Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг нилээд гол горхи, булаг шанд бий.

1924 оны өөрчлөн байгуулалтаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Гучин уулын хошууны дотор хоёр сум байсны нэг буюу Цагаан гол сум нь хожим энэ Баянхонгор аймгийн Баацагаан сум болон зохион байгуулагджээ.

Засаг даргын захирамж


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0