ЗАВХАН - ЦЭЦЭН-УУЛ СУМ

Цэцэн-Уул сум нь Завхан аймгийн нэгэн сум юм.

Цэцэн-уул сум засаг захиргааны 5 багтай, 478 өрх, 1737 хүн амтай, 110197 толгой малтай, 236,6 мянган га бүхий нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2400-2900 м өндөр Түдэвтэй, Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд, Цэцэн, Цэгээн, Хярын, Хөдөө зэрэг нуурууд, Галуутай, Тэгш, Мухар Хүнгий, Луншит зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ бор хяр, их монголын элсэн манхнаар хүрээлэгдсэн, говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.

Цэцдийн цэнхэр нутаг Цэцэн хайрханаараа овоглосон Цэцэн-уул сум БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959-08-05-ны өдрийн 29-р зарлигаар Сантмаргац сумын 6, 7, 8, 9, 10-р баг, Түдэвтэй сумын 2, 4-р баг, 3, 10-р багийн хагас, Сонгино сумын Тэгшийн артель, 10-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй. Цэцэн-уул сумын нутаг дэвсгэр нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн Сарт Уулын хошууны төв байсан төдийгүй Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг 700-1800 лам хуврагтай, томоохон шашин номын төвүүд оршин байсанаараа онцлогтой, олон эрдэмтэн мэргэн, хувилгаан төрсөн нутаг юм.

Цэцэн-Уул сум нь БНМАУ-ын СНЗ-өөс зарласан болзлыг биелүүлж, 1990 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан бөгөөд сумдаас ажил үйлсээрээ шалгарч аймгийн хэмжээнд 3-р байр, Хүүхдийн цэцэрлэг аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан амжилттай ард түмэн юм.

ЦЭЦЭН-УУЛ СУМАНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0