Улиастай нь Завхан аймгийн төв юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 1,115 км зайд оршино. Завхан аймгийн Улиастай
сум нь засаг захиргааны хувьд Өлзийт, Товцог, Жинст, Чигэстэй багуудад
хуваагддаг.
Улиастай хотод эртний Улиастайн хэрмийн
туурь байдаг бөгөөд энэ нь ердөө 5-хан метр үлдсэн байдаг. Мөн тус аймагт Даян хайрхан хэмээх
тайхар хадтай уул байдаг ба тайхар хад нь ойролцоогоор 20 метр өндөр. Мөн
энэхүү суманд Монгол улсдаа алдартай Отгонтэнгэр уул буюу Очирваань
хайрхан уул байдаг.
Аймгийн төвийг тойроод нар мандах зүгээс
эхлэн цагийн зүүний дагуу Жинст хайрхан, Товцог хайрхан, Бичигт толгой, Ганцын даваа, Өндөр толгой, Баян-Улаан
хайрхан, Жавхлант
толгой, Хатавч гэх мэтийн уулнууд байхаас гадна аймгийн төвийн зүүн
хойд талд 60-аад километрийн зайтай орших Загастайн
даваанаас эх аван урсдаг Чигэстэйн гол,
зүүн урдаас Хангайн нурууны ноён
оргил Отгонтэнгэрээс эх аван урсах Богдын гол Улиастай
хотыг дайран өнгөрнө. Энэ хоёр гол баруун зүг урссаар Алдархаан сумын нутаг
дахь гурван голын бэлчир гэх газар, Шар-Ус гол, Буянт голуудтай нийлэн Завхан гол болдог.