ЗАВХАН - ТҮДЭВТЭЙ СУМ

Түдэвтэй нь Завхан аймгийн сум юм.

Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай. Улиастайгаас 200 kм.Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн 2003 хүн ард оршин суудаг.

Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Эх газраас эрс тэс уур амьсгалтай. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай. Буга, бор гөрөөс, янгир, аргаль, чоно, шилүүс, үнэг, ирвэс, хярс мануул, тарвага, туулай чандага зэрэг ан амьтан, ой, тал хээрийн нүүдлийн шувууд элбэг юм.

Түдэвтэй сум газар тариалан эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0