Сонгино нь Завхан аймгийн сум юм. 1931 онд
Завхан аймгийн Сонгино сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн
Сарт Уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Энэ хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын Зүүнгарын этгээдийн
хошуу, Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймгийн Cэцэн
засгийн хошуу нэртэй байжээ.
Эдүгээ тус сум нь өөрийн аймгийн Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргац, Увс аймгийн Зүүнхангай сумдтай хиллэн, Хангайн нурууны төгсгөл
хэсэгт оршиж байна. Нийт 248,953 га нутагтай, сумын төв нь Цавдан, аймгийн
төвөөс 230 км зайд оршдог. Айраг нуур, Шар нуруу, Тариат, Баян-Айраг, Бор-Өндөр
зэрэг 5 баг, 498 өрх, 1600 хүн амтай, 115,000 малтай сум болно. Ард түмнийх нь
шүтлэгт уул бол Сонгино хайрхан юм.