УВС - ЦАГААНХАЙРХАН

Увс аймгийн Цагаанхайрхан сум нь 1931 онд Туруун сум нэртэйгээр байгуулагдаж Мөндөөхөө гэдэг газар төвлөрч, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Цагаанхайрхан, Баруунтуруун сум гэж 2 хувааж эдүгээ хүртэл Засаг захиргааны бие даасан нэгж болон ажиллаж байна.Арбулаг, Хунт, Хулж, Даланхуруу гэсэн 4 багийн нийт 588 өрхөд 1950 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймагтаа эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.
English Russian Toggle navigation logo Цагаанхайрхан сум Facebook Twitter  info@uvs.gov.mn 9945 Нүүр хуудас Сумын тухай Мэндчилгээ Сумын танилцуулга  Сумын бэлгэдэл Нутгийн бахархал Сумандаа үйлдвэрлэв Нутгийн зөвлөл  Удирдлага ...
Далайн түвшнээс дээш 1500-2511 м өндөрт өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хан-Хөхийн салбар уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9.2 балл.Байгалийн бүсчлэлийн хувьд сумын нийт нутаг дэвсгэрийн 60 хувь нь говийн бүс, 15 хувь нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Цагаанхайрхан сум ньУлаанбаатар хотоос 1250 кмАймгийн төвөөс 240 км–т байрладаг.Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Хяргас, Завхан сум, Завхан аймгийн Ургамал сумтай хиллэдэг. 

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,8 С7 дугаар сарын дундаж температур +16,3 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 200-240 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0