УВС - ХЯРГАС

Увс аймгийн Хяргас сум 1922 онд байгуулагдсан хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Арван баядын хошуу.Хангай, Бугат, Хайрхан, Дэлгэр гэсэн 4 багийн, 619 өрхөд 2537 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхний 9-д, газар нутгийн хэмжээгээр 10-д ордог хүн амын нягтралаар 7.02 буюу дундаж сум юм.   
Хяргас сум - Home | Facebook
Далайн түвшнээс дээш 1000-2592 м өргөгдсөн.  Физик газар зүйн хувьд Их нууруудын хотгорын муж, геоморфологийн хувьд Хангай нурууны төгсгөл Ханхөхийн бэсрэг уулсын муж  Газар хөдлөлийн эрчим 3-8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул тал хээр бэсрэг говь хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Увс аймгийн зүүн хэсэгт:             Улаанбаатар хотоос 1250 км Аймгийн төвөөс 154 км зайд байрладаг.Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, тунадас ихтэй хүйтэн хатуу ширүүн өвөлтэй, салхи шуурга ихтэй.1-р сарын дундаж температур -30.10С7-р сарын дундаж температур +19.50СЖилийн дундаж салхины хурд 5-7 м/с салхины их хурд 14-18 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 273.7 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0