УВС - ХОВД

Увс аймгийн Ховд сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Баян чандмань уулын Чандмань уулын аймаг, дөрвөд зоригт хаан Содномжамцын хошуу юм. Ховд, Ачит, Халиун булаг, Шивэр гэсэн 4 багийн нийт 628 өрхөд 2200 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр 13-д ордог хүн амын нягтралаар 7.40 хүн/га ногддог юм.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1813-2966 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд эрс тэрс уур амьсгалтай Алтайн уулархаг мужид хамрагдах ба хээржүү цөл, уулын ойт хээрийн бүс бүслүүрт хамрагдна. Газар хөдлөлийн эрчим 2,5-3,0 балл. Увс аймгийн баруун хэсэгт: Хойд ба зүүн талаараа Бөхмөрөн, Тариалан өмнө талаараа Өмнөговь, баруун өмнө талаараа Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Ногоон нуур сумдтай хиллэдэг. Их нууруудын хотгор, Хархираагийн өндөр уулсын салбар хэсгийг эзлэн оршдог.Улаанбаатар хотоос 1531 км, Аймгийн төвөөс 190 км зайд байрладаг.

Цаг уурын нөхцөл. Жилийн хугацаанд зундаа +27-оос +37 хэм халж, өвөлдөө -25-аас -40 хэм хүрч хүйтэрдэг. Хуурайвтар эрс тэрс уур амьсгалтай.  1 дүгээр сарын дундаж температур -40 өөс -45 С. 7 дугаар сарын дундаж температур +30 аас +36 С. жилийн дундаж салхины хурд 14-16 м/с. жилийн хур тунадасны нийлбэр 100-300 мм байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0