УВС - ТҮРГЭН

Увс аймгийн Түргэн сум нь 1925 онд Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошууны Дэлгэрмөрний дэнж дээр Баянхайрхан сум нэртэйгээр 7 багтай байгуулагдаж, 1931 оноос Түргэн сум гэж нэрлэгджээ.Хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошууЭрдэнэ хайрхан, Баян хайрхан, Рашаант гэсэн 3 багтай. 2012 оны байдлаар 3 багийн нийт 535 өрхөд 2018 хүн амьдарч байна.
Хөгжлийн Индекс
Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаанаас зүүн зүг Увс нуурын хөвөөний нам дор газар, өмнө талын Хөх нуураас хойд зүгт ачит нуур хүртэлх уулархаг болон хээр талын бүсийн 225 мянган га нутаг дэвсгэрийг эзлэн оршино.Сумын нийт нутгийн 1/3-ийг уулс эзэлдэг, мөнх цаст оргил, ян сарьдаг, өндөр уулын нуга, өндөр уулын хээр, уулын ой, уулын хээрийн бүсүүдтэй бөгөөд Түргэний уулс Монгол алтайн уулын системд багтах боловч харьцангуй хойд өргөрөгт байрлах учраас хур тунадас, чийг хангамж илүүтэй, ой болон нугархаг газар их талбайг эзэлдэг онцлогтой.

Увс аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1370 км, Аймгийн төвөөс 32 км зайд байрладаг.Увс аймгийн Улаангом, Сагил, Давст, Бөхмөрөн, Ховд, Тариалан сумуудтай хиллэдэг.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1 дүгээр сарын дундаж температур -30 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 2.6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0