11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

УВС - ТЭС

Увс аймгийн Тэс сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Төгс хүлэг далай хааны аймгийн Пандийжунай бэйлийн хошуу, Жажинбал гүний хошуу, засаг гүн Дандарын хошуу гэсэн гурван хошуунаас бүрдэж байсан байна.Нуур, Баян овоо, Суврага, Ханжит, Ендэрт, Тооромт, Нурагт, Цагаан толгой, Булгийн өндөр, Нуур эхэн гэсэн 10 багийн 1268 өрхөд 5341 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхний байранд ордог сум юм.
Увс аймгийн Тэс сумын ИТХ in Тэс сум - Увс аймаг Mongolia | Yellow Pages  Mongolia
Тэс сум далайн төвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50029|13|| - 50035|24||, зүүн уртрагийн 93001|00|| - 93017|00|| -ын хооронд нийт 308.5 мянган га талбай эзлэн оршино.
Увс аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1378 кмАймгийн төвөөс 185 км зайд байрладаг.Хойд талаараа ОХУ–ын Тува улстай зүүн, зүүн урд талаараа Зүүнговь, Наранбулаг, Малчин сумдтай хиллэдэг. Баруун урд талаар нь Увс нуур байдаг.

Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн, зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн. Циклон болон эсрэг циклон зонхилдог.1 дүгээр сарын дундаж температур -22.20С 7 дугаар сарын дундаж температур +21.90СЖилийн дундаж салхины хурд 1-2 м/с Жилийн дундаж хур тунaдасны нийлбэр 150-250 мм Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй урт 10-р сарын сүүлчээр цас орж 4-р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй, хүйтний туйл 1–р сард хасах 56 хэм, халууны туйл нь 7–р сарын сүүлчээр нэмэх 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тунадастай, үүний ихэнх нь 7, 8-р сард унадаг. 
ТОО
0
0
0