11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

УВС - САГИЛ

Баян чандмань уулын аймгийн Төгсбуянт хан уулын хошууны Баянзүрх сум нь одоогийн Сагил сум юм.Үүрэг нуур, Баянзүрх, Боршоо, Өндөр мод, Хармод гэсэн 5 багийн нийт 600 өрхөд 2300 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 17-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог, хүн амын нягтралаар 5.49 хүн/га ногддог сум юм.
Увс аймгийн Сагил сумын ЗДТГ in Сагил сум - Увс аймаг Mongolia | Yellow  Pages Mongolia
Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 хэв шинжид хамрагдана. Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн шим мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Тус сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Улаанбаатар хотоос 1460 км, Аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.Хойд талаараа ОХУ-ын Өвөр болон Тувагийн Улаан туг, Хандгайт, Мөнгөн тайга хошуутай 120 км газраар, зүүн, баруун, урд талаараа Давст, Түргэн, Бөхмөрөн, сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж  температур агаарт -33.2 С, хөрсөнд -33.80С7 дугээр сарын дундаж  температур агаарт 21.9 С, хөрсөнд 31.10Сжилийн дундаж салхины хурд 2-5 м/с, салхитай өдөр 44, үүнээс шороон шуургатай 38, цасан шуургатай өдөр 6жилийн хур тунадасны нийлбэр 129 мм үүнээс зөвхөн 8-р сарын хур тунадасны нийлбэр 75.6 мм байдаг.
ТОО
0
0
0