УВС - ӨНДӨРХАНГАЙ

Увс аймгийн Өндөрхангай сум нь 1922 онд байгуулагдсан, хуучнаар Засагтхан аймгийн Ханхөхий хошуу. Цалуу, Батсайхан, Цагааннуур, Жаргалант, Цэцэрлэг гэсэн 5 багийн нийт 858 өрхөд 3153 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхний 4-т, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог, хүн амын нягтралаар хамгийн бага 0.107 хүн /га сум юм.
Увс аймгийн Өндөрхангай сум - Home | Facebook

Далайн түвшнээс дээш 1200-2928 м өндөрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны баруун хойт үргэлжлэл болж сунаж тогтсон Ханхөхий нуруу. Монгол орны баруун хойд хэсэг, зүүнээс баруун тийш Алтайн өндөр уулс руу цүлхийж орсон Хархираа Түргэний уулсад дөхөж тогтсон Ханхөхий нуруун нь 310 км гаруй урттай өргөргийн дагуу байрлалтай оршдог. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэрийн 30 хувь нь хангай, 33 хувь нь хээр, 37 хувь нь говийн бүсэд хамаарагдаж хангай, хээр, говь хосолсон өргөн уудам нутагтай. 
Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төвөөс 270 км зайд байрладаг. Увс аймгийн, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргац, Ургамал сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-22 С7 дугаар сарын дундаж температур+18Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 200-250 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0