Увс аймгийн Өмнөговь сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Бишрэлт засгийн хошууХолбоо, Улиаст, Орлого, Баянгол, Намир гэсэн 5 багийн нийт 1068 өрхөд 4320 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр/1.4 хүн/га/ сум юм.
Далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөн. Газрын гадаргын төрх байдал нь жигд биш, хойд хэсгээрээ уулархаг, өмнөд хэсэг нь тал голдуу, төв хэсгээр өргөн тавиу, тэгш гадарга бүхий уулс хоорондын хөндий, хонхор олонтой нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Увс аймгийн баруун өмнө хэсэгт: Улаанбаатар хотоос 1516 км, Аймгийн төвөөс 119 км зайд байрладаг.Увс аймгийн Ховд, Тариалан, Наранбулаг, Өлгий, Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумтай тус тус хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23.1 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 5 м/сжилийн хур тундасны нийлбэр 129 мм