УВС - ӨЛГИЙ

Увс аймгийн Өлгий сум нь 1959онд байгуулагдсан, хуучнаар Дөрвөд далай хан аймгийн баруун гарын Зоригт вангийн хошуу. Чаргат, Өлгийнуур, Хулст, Хөдөлмөр гэсэн4багийн нийт545 өрхөд 2132 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 18-д ордог.
Өлгий сум нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо
Далайн түвшнээс дээш 1230 м өргөгдсөн.Хар ус нуур түүний эргэн тойрны говийн бүсээс цөл хээрийн өндөр уулын төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүр бүхий хэв шинжийг тусгасан газар зүйн өвөрмөц тогтоцтой. Тус сум нь говийн болон говь хээрийн бүсэд багтах бөгөөд Увс аймгийн урд хэсэгт уртрагийн дагуу сунаж тогтсон хэлбэртэй. Увс аймгийн баруун урд хэсэгт оршдог: Улаанбаатар хотоос 1531км, Аймгийн төвөөс 118 км зайд байрладаг.Ховд аймгийн Мянгад, Дөргөн өөрийн аймгийн Наранбулаг, Завхан, Өмнөговь сумдтай хиллэдэг.

Өлгий сумын өвөл нь хүйтэн зун нь аагим халуун эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь -25-(-32) хэм хүйтэн зун нь +30-(+35) хэм хүрч халдаг, хөрсөн дээр +55-(+62) хэм хүрч халдаг. Жилийн хур тунадасны нийлбэр харилцан адилгүй хур бороо багатай аагим халуун байдаг учир ургах ургамалын хэмжээ багатай байдаг. Хавар нь салхи шуурга ихтэй хамгийн их хурд нь 20-24 м/сек хүрч салхилдаг, жилд 10 м/сек ба түүнээс дээш салхитай өдрийн тоо нь 35-40 байдаг. • 1 дүгээр сарын дундаж температур -16.70С • 7 дугаар сарын дундаж температур 260С• жилийн дундаж салхины хурд 1.6 м/с • жилийн дундаж хур тундасны нийлбэр 145.4 мм  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0