УВС - НАРАНБУЛАГ

Увс аймгийн Наранбулаг сум нь 1952 онд Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8-р баг, Малчин сумын 1, 2-р багаас бүрдэн байгуулагдсан бөгөөд хуучнаар Дөрвөдийн баруун гарын аймгийн Үнэн зоригт Хан Содномжамц, Зүүнгарын аймгийн Дөрвөд далай ханы харъяа шонхор зоригт Жонон засаг төрийн бэйл Сангабазарын хошуу, цөөн хэсэг нь Бишрэлт Засагт төрийн жүн ван Түмэнжаргалын хошуунд харьяалагдаж байжээ.Одоо Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан-Үзүүр гэсэн 4 баг, 1047 өрх, 4413 хүн амтай.
Наранбулаг сум улсын төсвийн хөрөнгөөр 179 сая төгрөгийн ажил хийжээ
Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Увс аймгийн 19 сумаас 3-д ордог. Газар зүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1200-1800 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан хөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын дунд оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэрийн 20 хувь нь хангай, 50 хувь нь говь, 30 хувь нь тал хээрийн бүс эзэлдэг. Газар тариалан, мал аж ахуй хөгжүүлэхэд тохиромжтой. Увс аймгийн баруун өмнө хэсэгт:- Улаанбаатар хотоос 1268 км,- Аймгийнхаа төвөөс 90 км зайд байрладаг. Увс аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин сумдтай хиллэдэг. 

Хуурайшилтай, халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. - 1 дүгээр сарын дундаж температур -29.9°С- 7 дугаар сарын дундаж температур +23.5 °С- Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с- Жилийн хур тунaдасны нийлбэр 151.8 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0