УВС - МАЛЧИН

Увс аймгийн Малчин сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уулын аймгийн Баянмандал уулын хошуу.Цалгар, Баян-Эрдэнэ, Баянмандал, Баянхайрхан гэсэн4 багийн нийт 644 өрхөд 2434 хүн амьдардаг.

Далайн түвшнээс дээш 759-2302м өргөгдсөн. Монголын баруун хязгаар Ханхөхий нурууны баруун үзүүрт Увс нуураас урагш Хяргас нуур хүртэл сунаж тогтсон 402.7 кв. км нутагтай, сумын хилийн эргэн тойрны нийт урт нь 299.2 км, физик газарзүйн мужлалын хувьд хангайн уулархаг мужийн Ханхөхий нурууны болон Алтайн ар говийн мужийн Их нууруудын хотгорын тойрогт багтдаг.
Соёлын төв
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр зонхилдог, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Сумын нутаг дэвсгэр нь хангай, тал, хээр, говь зэрэг байгалийн бүх бүс бүслүүр, хэв шинжийг агуулсан,мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, ашигт малтмал байгалийн баялагийн судалгаа дүгнэлт, төдий л хийгдээгүй гадаргын болон гүний усан хангамж муу,уст цэгийн тоо хангалтгүй тул газар тариалан эрхлэхэд тохиромжгүй.Рихтерийн шатлалаар 6-7 магнитын газар хөдлөлтийн бүсэд ордог. Увс аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 1389 км, Аймгийн төвөөс 112 км зайд байрладаг.Хяргас, Наранбулаг, Завхан, Зүүнговь,Тэс, Давст зэрэг сумдтай хиллэдэг. 

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-30-40С7 дугаар сарын дундаж температур +100-+30Сжилийн дундаж салхины хурд 9-12 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 270-300 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0