11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

УВС - ЗҮҮНГОВЬ

Увс аймгийн Зүүнговь сум нь 1927 оны 5-р сард байгуулагдсан, хуучнаар Дөрвөд Далай хан аймгийн зүүн гарын хошуу болох Цэцээ гүний хошуу. Зэлийн гол, Баяннуур, Суварга, Өгөөмөр, Тохой гэсэн 5 багийн нийт 655 өрхөд 2688 хүн амьдардаг.

Сумын төв далайн түвшнээс дээш 954 м, хамгийн өндөр цэг Өгөөмөр уул далайн  түвшнээс дээш 1343.1 м өндөр өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хархираа, Түргэний салбар уулс болох Ханхөхий уулын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр бориг дэл элс, ухаа гүвээ /бөөрөг/ талархаг газраас бүрдсэн цөлжүү, хээрийн эдэлбэр газар ихэнхийг нь эзэлдэг олон нуур, гол горхи, булаг шанд, баян бүрд бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой.
Хөгжлийн Индекс
Увс аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1300 км, Аймгийн төвөөс 134 км зайд байрладаг.Зүүнговь сум нь зүүн талаараа Тэс сумтай 84 км, баруун талаараа Малчин сумтай 44 км, өмнөд талаараа Хяргас сумтай 62 км, Баруунтуруун сумтай 25 км, зүүн хэсгээрээ ОХУ-ын Тува улстай 47 км хил залган оршдог.

Хуурайдуу бүгчим халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Хамгийн их хүйтэн нь -55С гэж тэмдэглэгдсэн, хамгийн их халуун агаарт +50С, хөрсөнд +62.8С байдаг.1 дүгээр сарын дундаж температур -33.4 С7 дугаар сарын дундаж температур +33.5 Сжилийн дундаж салхины хурд 2-3 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 179.3-250 мм
ТОО
0
0
0