УВС - ДАВСТ

Увс аймгийн Давст сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Далай ханы хошуу. Торхилог, Зүүн хөвөө, Хандгайт гэсэн 3 багийн нийт 448 өрхөд 1773 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 19-д , газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.
Давст Сум Увс Аймаг updated their... - Давст Сум Увс Аймаг
Далайн түвшнээс дээш 750-2100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Увс нууруудын хотгорт оршдог. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Увс аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1505 км, Аймгийн төвөөс 137 км зайд байрладаг.Оросын холбооны Тува улс болон Увс аймгийн Улаангом, Сагил зэрэг сумдтай хиллэдэг.

Хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Эрс тэрс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур –35 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 120-140 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0