Увс аймгийн Бөхмөрөн сум нь 1924 оны намар байгуулагдсан.Бөхмөрөн сум нь 2012 оны жил эцсийн байдлаар Байшинт, Хар алтат, Гурван жигэртэй гэсэн 3 багийн нийт 539 өрхөд 2102 хүн байнга оршин сууж байна. Улаанбаатар хот болон бусад аймаг сумуудад түр оршин суугаа иргэн буюу оюутан, цэрэг 500 гаруй хүн амьдарч байна.
Далайн түвшнээс дээш 1498 м өргөгдсөн эрс тэс уур амьсгалтай. Бөхмөрөн сум Хархираа, Түргэн, Байрмын уулс, Сийлхэмийн нуруу, Бөхмөрөн голын сав, Ачит нуурын хоорондох тэгш тал, цав толгод, уулс нуруу бүхий уудам нутгыг эзэлдэг. Тус сумын нутаг нь говь, тал хээр, хангай, алтайн өндөр уулархаг хэсгийн аль алины нь шинжийг хадгалж тогтсон нуур, гол, булаг шандаар элбэг сум юм.
Увс аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1580 км, Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Тува улс, Баян-өлгий аймгийн Ногооннуур сум, Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Тариалан сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С-аас -40 °С7 дугаар сарын дундаж температур +27 С-оос +37°Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм